Д.Сумъяабазар: Наймдугаар сарын 2-ны дотор 591 автобус оруулж ирнэ
Хуваалцах:
img

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Хуралдааны шийдвэрийн талаар нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийв.

      Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд  яаралтай асуудал хэлэлцэх шуурхай үүрэг чиглэлийг Монгол Улсын Засгийн газар танилцуулж, асуудлаа шийдэж явсан. Үүнтэй холбоотойгоор нийслэл Улаанбаатар хотын зүгээс тодорхой танилцуулгыг хийлээ. Нийт 1200 орчим тээврийн хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгаа. Улаанбаатарт нэн шаардлагатай тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийг хоёр үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд өнгөрсөн 2021 оны улсын төсөвт бид нийтийн тээврийн хэрэгслийг шинээр суулгаж явсан, мөн ковидын эдийн засгийн хүндрэл, тээврийн гацалт зэргээс хойшилсон асуудал бий. Тэгэхээр энэ жилийн хувьд сарын хугацаанд 70 автобус болон 75 хүүхдийн автобус татаад үйлчилгээнд явуулах байгаа юм. Өнөөдрийн байдлаар хотын нийтийн тээврийн хэрэгцээ, хангамжийг стандартын түвшинд барих шаардлагатай автобусны тоо 1430 байна.

   Улаанбаатар хотод өнөөдөр ашиглалтаас татгалзах тээврийн хэрэгслийн тоо 975 байна. Эдгээр автобусыг үе шаттайгаар шинэчлэх үүрэг даалгавар өгсөн. Хотын зүгээс парк шинэчлэлийн үеийн асуудал буюу 591 автобусыг эдийн засаг болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зохицуулж, оруулахаар бэлдсэн. Энэ нь мэдээж хоёр жилийн хугацаанд тодорхой зээлийн их үүсвэрээр төлж, барагдуулах чиглэлтэйгээр ажлаа уялдуулаад явж байгаа.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img