Цэргийн цолоо шороотой хутгачихлаа Д.Загджав дарга аа!
Хуваалцах:
img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Д.Загджав төсвийн хэмнэлтийн үед Соёмбо чуулга байгуулж, даргаар нь дуучин A Cool буюу Б.Анхбаярыг хууль бусаар томилж, хошууч цол олгон, 20 бүжигчин авсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Батлах хамгаалах, хилийн цэрэг гээд хүчний байгууллага бүр дэргэдээ цэргийн чуулгатай. Цэргийн чуулгын үүрэг нь салбарын бие бүрэлдэхүүн болон ард иргэдэд, тусгаар тогтнолоо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг олгож, соён гэгээрүүлэх байдаг. Тэгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дэргэдээ чуулгатай болохыг буруутгах аргагүй.

Дуучин A Cool буюу Б.Анхбаяр: Ээж бид хоёр подвалд хүртэл амьдарч байлаа |  Шинэлэг бүхнийг эндээс

Гэвч Д.Загджав даргын энэхүү хууль бус томилгоонд  салбарын ахлах офицерууд, ажиллаж буй бие бүрэлдэхүүн нь ч ичиж, дургүйцэж байна. Дэслэгч цолоо авах гэж цэргийн сургуулийн сонсогчид хоосон ходоод, холгосон гуталтай өдөржин жагсаал, парадын бэлтгэл хийн, халуунд халж, хүйтэнд хөрөн дөрвөн жилийн хөлс, хөдөлмөрөө зарцуулдаг. Үүнээс цааш цэргийн цол олгох журмын дагуу ахлах дэслэгч, ахмадаас хошууч хүртэл багадаа 10 жилийн шаргуу хөдөлмөр ордог билээ. Тэгэхэд тоотой хэдэн дуутай дуучинд хошууч цол олгон ахлах офицерийн эгнээ рүү шударга бусаар зусардан оруулж, цэргийн цолоо шороотой хутгасан Д.Загджав таны өмнөөс салбарынхан чинь ичиж байна.

 

Нийт сэтгэгдэл 1

  • Зочин
    2 жил

    Ичиж үхээсэй

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img