Сармагчны цэцэг өвчин дахин гурван улсад бүртгэгдлээ
Хуваалцах:
img

Арабын Нэгдсэн Эмират улс (АНЭУ) сармагчны цэцэг өвчиний  халдвар авсан анхны Персийн булангийн улс боллоо. АНЭУ-аас мөн хэд хэдэн гадны аялагчдаас тохиолдол илэрсэн гэж мэдэгдэв.Чех, Словени мөн энэ мягмар гарагт анхны тохиолдолоо мэдээлж, Африкаас гадуур вирусийг илрүүлэхийн тулд бусад 18 улстай нэгджээ.

нэ тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа ч нийт хүн амд үзүүлэх эрсдэл бага хэвээр байна гэж шинжээчид үзэж байна. Мөн одоогоор вирусийн дэгдэлт Европ, Австрали, Америкт илэрсэн. Шинж тэмдгүүд нь ихэвчлэн халуурах, тууралт үүсэх зэргээр илэрдэг бөгөөд халдвар нь ихэвчлэн хөнгөн байдаг.   Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) энэ вирусийг хэрвээ зөв арга хэмжээ авсан тохиолдолд илрүүлж зогсоох боломжтой гэж мэдэгджээ.

         Африк тивээс гадна сармагчны цэцэг өвчний 237 батлагдсан, сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд уг вирусыг хэрхэн дарах төлөвлөгөөгөө зарласан байна. Герман улс салхин цэцэг өвчнийг эмчлэхэд ашигладаг, гэхдээ сармагчны цэцэг өвчний эсрэг үр дүнтэй Имванекс вакциныг 40,000 хүртэл тунгаар дэгдэлт хүндэрсэн тохиолдолд  захиалсан бэлэн байгаа гэж мэдэгдэв. Олон жилийн өмнө салхин цэцэг өвчний эсрэг вакцин хийлгэсэн хүн бүр одоо дархлаатай байх ёстой гэж Германы эрүүл мэндийн албаныхан мэдэгдэв

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img