Төгсөх ангийн сурагчдад "Дэлхийн монгол" лекц уншив
Хуваалцах:
img

 Глобал удирдагч их сургуулийн ерөнхийлөгч Бархүүгийн Отгонбат Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдад “Дэлхийн Монгол” лекц уншлаа.

Дундговь аймаг 2022 оныг "Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, иргэд, бизнес эрхлэгч, төрийн алба хаагчдад зориулан лекц зохион байгуулж, олон чиглэлээр сургалтууд зохион байгуулж байна. Төгсөх ангийн сурагчдын өмнө 12 дугаар ангиа төгсөөд мэргэжлээ зөв сонгох асуудал тулгардаг бөгөөд энэ үед нь ямар мэргэжлийн боловсон хүчин нэн чухал хэрэгцээтэй, ирээдүйтэй, тэдэнд ямар боловсрол, чадамж хэрэгтэй байгааг танилцуулах хэрэгцээтэй байдаг. Тиймээс  аймгийн ЗДТГ-аас энэхүү мэдээллийг өгөх санаачилга гаргаж, ЕБС-ийн ахлах ангийн 360 хүүхэд хамрагджээ.

Б.Отгонбат сурагчдад 50-100% тэтгэлэгтэй гадаадад  суралцах, Манлайллыг хэрхэн бүтээх вэ?, Дэлхийн Монгол хүний эзэмшсэн байх 7 чадвар, Хамгийн эрэлт хэрэгцээтэй 20 мэргэжил, XXI зууны Монгол хүнд заавал байх ёстой ур чадварууд,  2025 онд эрэлттэй байх  топ 10 чадвар зэрэг сэдвийн хүрээнд өргөн хүрээний мэдээлэл өгсөн ажээ. Тэрбээр дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан ажил олгогчийн хамгийн их хүсэмжилж буй 10 ур чадварын талаар танилцуулжээ. Үүнд:

1. Анализ хийх ба инноваци бүтээх чадвар

2. Идэвхтэй суралцах

3. Ээдрээтэй асуудлыг шийдэх чадвар

4. Шүүмжлэлтэй сэтгэлгээ ба анализ хийх чадвар

5. Бүтээлч сэтгэлгээ

6. Манлайлал ба нийгэмд нөлөөлөх чадвар

7. Технологийн хэрэглээ ба хянах чадвар

8. Технологийн дизайн ба програмчлалын ур чадвар

 9. Стрессийг даван туулах оюун санааны уян хатан чадвар

10. Учир шалтгааныг олж санаачилга гарган асуудлыг шийдэх чадварууд багтдаг байна.

 

Мөн тэрээр дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийг танилцуулав. Үүнд:

1. Мэдээллийн дүн шинжээч ба эрдэмтэд

2. Хиймэл оюун ухаан ба роботын мэргэжилтнүүд

3. Том мэдээллийн баазын мэргэжилтэн

 4. Дижитал шилжилтийн мэргэжилтнүүд

5. Автоматжуулалтын мэргэжилтнүүд

6. Бизнесийн хөгжлийн мэргэжилтэн

7. Дижитал шилжилтийн мэргэжилтэн

8. Программ хангамж ба апплекэйшны хөгжүүлэлтийн мэргэжилтэн

 9. Олон нийтийн сүлжээний технологич

 

10. Төслийн менежер зэрэг мэргэжлүүд эрэмбэлэгдэж байна.

Глобал удирдагч их сургуулийн ерөнхийлөгч Бархүүгийн Отгонбат Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдад “Дэлхийн Монгол” лекц уншлаа. Дундговь аймаг 2022 оныг "Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, иргэд, бизнес эрхлэгч, төрийн алба хаагчдад зориулан лекц зохион байгуулж, олон чиглэлээр сургалтууд зохион байгуулж байна.

Төгсөх ангийн сурагчдын өмнө 12 дугаар ангиа төгсөөд мэргэжлээ зөв сонгох асуудал тулгардаг бөгөөд энэ үед нь ямар мэргэжлийн боловсон хүчин нэн чухал хэрэгцээтэй, ирээдүйтэй, тэдэнд ямар боловсрол, чадамж хэрэгтэй байгааг танилцуулах хэрэгцээтэй байдаг. Тиймээс  аймгийн ЗДТГ-аас энэхүү мэдээллийг өгөх санаачилга гаргаж, ЕБС-ийн ахлах ангийн 360 хүүхэд хамрагджээ.

Б.Отгонбат сурагчдад 50-100% тэтгэлэгтэй гадаадад  суралцах, Манлайллыг хэрхэн бүтээх вэ?, Дэлхийн Монгол хүний эзэмшсэн байх 7 чадвар, Хамгийн эрэлт хэрэгцээтэй 20 мэргэжил, XXI зууны Монгол хүнд заавал байх ёстой ур чадварууд,  2025 онд эрэлттэй байх  топ 10 чадвар зэрэг сэдвийн хүрээнд өргөн хүрээний мэдээлэл өгсөн ажээ.

Тэрээр дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан ажил олгогчийн хамгийн их хүсэмжилж буй 10 ур чадварын талаар танилцуулжээ. Үүнд:

1. Анализ хийх ба инноваци бүтээх чадвар

2. Идэвхтэй суралцах

3. Ээдрээтэй асуудлыг шийдэх чадвар

4. Шүүмжлэлтэй сэтгэлгээ ба анализ хийх чадвар

5. Бүтээлч сэтгэлгээ

6. Манлайлал ба нийгэмд нөлөөлөх чадвар

7. Технологийн хэрэглээ ба хянах чадвар

8. Технологийн дизайн ба програмчлалын ур чадвар

 9. Стрессийг даван туулах оюун санааны уян хатан чадвар

10. Учир шалтгааныг олж санаачилга гарган асуудлыг шийдэх чадварууд багтдаг байна.

 

Мөн тэрээр дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийг танилцуулав. Үүнд:

1. Мэдээллийн дүн шинжээч ба эрдэмтэд

2. Хиймэл оюун ухаан ба роботын мэргэжилтнүүд

3. Том мэдээллийн баазын мэргэжилтэн

 4. Дижитал шилжилтийн мэргэжилтнүүд

5. Автоматжуулалтын мэргэжилтнүүд

6. Бизнесийн хөгжлийн мэргэжилтэн

7. Дижитал шилжилтийн мэргэжилтэн

8. Программ хангамж ба апплекэйшны хөгжүүлэлтийн мэргэжилтэн

 9. Олон нийтийн сүлжээний технологич

10. Төслийн менежер зэрэг мэргэжлүүд эрэмбэлэгдэж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img