Азийн орнуудад халдварын тохиолдол эрчимжиж эхэллээ
Хуваалцах:
img

Азийн улсуудад “коронавирус”-ийн халдварын тархалт эрчимжиж эхэлжээ.  Малайз коронавирусийн халдварын тохиолдлын тоо нэг сая хүнд ногдох дүнгээр БНЭУ-ыг давсан байна.  Ням гарагийн байдлаар тус улсад нэг сая хүн тутмын 216 хүн нь ковид19-ийн халдвар авсан нь тогтоогджээ. Малайзад таван өдөр дараалан 6000-аас дээш тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Ийнхүү халдварын тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдсэнээр тус улс хязгаарлалтын арга хэмжээг чангатгажээ.  Үүнээс гадна дэлхийн улс орнуудад вакцины хүртээмж харилцан адилгүй байгаа хэвээр байна. Зарим улс хүн амынхаа дийлэнх хувийг вакцинжуулах хэмжээний хангалттай нөөцтэй байгаа бол Африкийн зарим улсад одоо хүртэл вакцин хүлээн аваагүй байгаа аж. БНХАУ болон АНУ вакцинжуулалтын хурдаараа дэлхийд тэргүүлж байна. Дэлхийн хэмжээнд улс орнууд нийт 1.6  тэрбум тун вакцин ашиглаж, 100 хүн тутмын 21 нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа ажээ. 

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img