Анхааруулга: Богд ууланд онгоцоор шавьж устгах бодис цацна
Хуваалцах:
img

Богдхан уулын хойд хэсэгт буюу Улаанбаатар хотын иргэдийн ихээр аялаж зугаалдаг бүсэд ой модны хортон шавж болох якобсын төөлүүрч эрвээхэй, хүрэнцэр хорхой устгалын ажил хийгдэж байна.

2022 оны 06 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам Богдхан уулын дархан цаазат газар-Bogdkhan mountain Strictly Protected Area Онгоцоор хортон шавьж устгалын бодис цацах ажиллагаа явагдах тул иргэд, аялагч та бүхэн эдгээр өдрүүдэд Богдхан ууланд аялаж зугаалахгүй байхыг анхааруулж байна!

Мөн хортон шавьж устгалын хорны нөлөөлөх хугацаа 30 хоног байдаг гэдгийг анхааруулж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img