УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд
- Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл
- Монгол Улсын гадаадад сурталчлах бодлого, стратеги, соёлын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээлэл сонсоно
НЭМЭЛТ:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын зарим гишүүн үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-УИХ-ын гишүүнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар танилцуулга хийнэ. Уулзалтын үеэр иргэдийн дунд ахмадуудаас тэтгэврийг зөв тогтоолгох нь чухал байна. Тиймээс ахмадуудын тэтгэврийг долоон жил бус таван жилээр тогтоовол тэтгэвэр дунджаар 100-150 мянган төгрөгөөр нэмэгдэх боломжтой. Ахмадуудын тэтгэврийг саяхан нэмсэн. Мөн зөв тогтоох нь чухал байна. Амьд бурхан болсон ахмадуудаас мөнгө харамладаг төртэй байж болохгүй. Зарим УИХ-ын гишүүний эцэг эх тэтгэвэр өндөр тогтоолгодог тохиолдол бий. Гэхдээ нийт тэтгэвэрт гарч буй хүмүүсийн 85 хувь нь ердийн цалинтай албан хаагч, ажилтан бий. Эдгээр хүмүүсийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага бий. Ахмадуудаас мөнгө харамлаад сууж байгаа нь үнэхээр гутамшигтай байна. Тиймээс Б.Пүрэвдорж нарын өргөн барьсан хуулийг хэлэлцэхийг хүсч байна гэлээ.
Өнөөдрийн хуралдаанаар эцэслэн батлах хуулийн төслүүдийг танилцууллаа.
- Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
- Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүд
Дээрх хуулийн төслүүлийг эцэслэн батлах тухай УИХ-ын гишүүдээс санал хураалт явууллаа.
- Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг эцэслэн баталлаа.
- Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа.
- Аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа
- Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
- Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
- Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
- Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа. Хамт өргөн мэдүүлсэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
- Байгаль орчинд нөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
- Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
- Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд өөрчөллт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
- Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг эцэслэн баталлаа.
- Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах туахй хуулийн төслийг эцэслэн баталлаа.
- Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа.
Нийт сэтгэгдэл 0