“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VII бага хурал боллоо
Хуваалцах:
img

Энэ зургадугаар сарын 23-24-ний өдрүүдэд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын долдугаар бага хурал 2 өдөр үргэлжилж өндөрлөлөө.

      ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тус арга хэмжээг хааж хэлсэн үгэндээ Монгол Улс Ковид-19 цар тахлын улмаас 2020-2021 онд завсарласан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг амжилтай зохион байгуулж, засгийн газрын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг давах, итгэлцлийг бэхжүүлэх талаарх санал бодлоо солилцсоныг тэмдэглэв. Тэрээр энэхүү бага хурал нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг давах, итгэлцлийг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг явуулах уламжлалт тавцан болсныг дурдаж, яриа хэлэлцээ нь бүс нутаг, олон улсын түвшинд тулгарч буй аливаа асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга гэж онцлов.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын долдугаар бага хуралд 20 гаруй улс, олон улсын 30 орчим байгууллага, судалгааны хүрээлэнгийн нийт 150 орчим төлөөлөгч оролцов.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img