Нийслэлийн Засаг дарга Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.Тус захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэж гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбар, хөшөө, суварга, эд зүйлс буулгаж, газар чөлөөлөх ажлыг 2022 оны долдугаар сарын 5-ны өдрийн дотор шуурхай зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгалаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны самбар, байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам бий. Тэрхүү журмын хэрэгжилтийг хангах, дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлаж буй зар сурталчилгааны байгууламжийн зөрчлийг арилгах, хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг жил болгоны нэгдүгээр улиралд нийслэлийн нутаг дэвсгэрт шалгалт хийж, зөрчлийг илрүүлэн, арилгадаг.
Энэ жилийн хувьд зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэж гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбар төдийгүй өнгө үзэмжээ алдсан, хариуцах эзэнгүй хөшөө, суварга, эд зүйлсийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлж байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0