Стандарт, дүрэм, журмаа мөрдөж ажиллаагүй, хариуцлагагүй байдлаас болж Хөвсгөл далайд живэх шахсан жижиг онгоцыг нуураас гаргаж ажиллажээ.
Долоодугаар сарын 12-нд Хөвсгөл нуурын Жанхайд усан завь живсэн дуудлагаар газар дээр нь Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн байгууллагын албан хаагч нартай хамтран ажиллалаа. Тухайн онгоц нь усан замын тээврийн хэрэгсэл үзлэг оношилгоонд хамрагдаагүй, бичиг баримтгүй, бүрэн бус техник байжээ.
Аврагчид шуурхай ажиллаж далайн усыг бохирдуулах эрсдэлтэй дотроо түлштэй, зориулалтын бус хоёр сав болон хүчил-кислота бүхий аккумляторийг шумбагч оруулж эхлэн гаргаж, дараагаар завийг бүрэн гаргаж эрэг дээр байршуулсан байна. Мөн хувь иргэнд арга хэмжээ авчээ. Улмаар Хөвсгөл нуурын Эгийн голын сав газрын захиргаанаас түлш тос асгарсан газраас усны дээж авч, цаашид асгарсан түлш соруулдаг помпыг аймагт биш далайн эрэг дээр байршуулж байхаар хүсэлт тавьжээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0