УГЗ, бүжиг дэглээч С.Сүхбаатарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Хуваалцах:
img

Тулгар төрийн 230, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, эрхэлсэн ажилдаа идэвх, санаачлагтай ажиллаж, бусдыгаа манлайлсан хүмүүст төрийн дээд одон медаль гардуулж байна. 

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган "Ойн хишиг" төвийн захирал Д.Бараадууз, төрийн соёрхолт С.Сүхбаатар,  малчин Ж.Тогтохсүрэн нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Мөн Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шагнагдсан бол Монгол Улсын гавьяат тамирчин цолоор М.Анхцэцэг, Монгол Улсын гавьяат хуульч цолоор Ш.Эрдэнэбаатар нарыг тус тус шагнаж байна. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img