Лаос улсад тэтгэлэгтэй суралцах бакалавр, магистрын сонгон шалгаруулалт зарлагдлаа
3 жил
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Нэг. Тавигдах шаардлага
Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл, хяналтын тоо:
Гурав. Бүртгэл
Бүртгэл долоодугаар сарын 9-ний өдрөөс 31-ний өдрийн 23:59 минут хүртэл цахимаар явагдана.
https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэд:
Магистрын сургалтад бүртгүүлсэн иргэд:
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-12.00 цагт 7577-8080 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг 70120939 дугаараас тус тус лавлана уу.
Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.
Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
Эх сурвалж: БШУЯ
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111

Нийт сэтгэгдэл 0