Энэтхэг гаралтай Британи, Английн иргэншилтэй зохиолч Салман Рушдиг хутгалсан хэргийг АНУ, Британийн хэвлэлүүд ихэд ач холбогдол өгөн мэдээлж байсан билээ. Тэгвэл Хади Матар гэгч тэрхүү этгээд Ираны оюун санааны удирдагч аятолла Али Хаменейг шүтэн биширдэг, түүний уриалгын дагуу халдлага үйлдсэн гэх мэдээлэл өнөөдөр гарчээ.
Мэдээлэл аятолла Хаменей 1989 онд Салман Рушдийг үхвэл таарах талаар ярьж, уриалж байсныг эш татаж, Хади Матар энэ уриалгынх нь дагуу халдлага үйлдсэн гэх агуулгаар бичигдсэн байна.
Гэхдээ түүний хэргийг Ираныг харлуулах пи ар болгохоор хичээж байж ч тун магадгүй. Гэмт этгээд “Би аятолла Хамайнейг хүндэлдэг. Сайн хүн гэж боддог. Энэ талаар миний хэлж чадах зүйл энэ л байна” гэж тэрээр мэдүүлснээс үзэхүл, тулгаж асуугаад Ираныг холбохоор хөөрөгдөж байж мэдэхээр байгаа юм. Учир нь Иран улсын зүгээс Салман Рушдид таагүй ханддаг нь өнөөг хүртэл хэвээрээ байжээ. Хэрэг явдал ингэж эргэсний дараа Иран улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл хийж, энэ хэрэгт ямар оролцоогүй гэсэн байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0