2 жил
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулиудад 2022-2023 оны хичээлийн жилд 16 алба хаагч, сонсогч, ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийг суралцуулахаар шийдвэрлэсэн юм.
Дээрх шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллагын захиалгаар суралцах эрх авсан алба хаагч, суралцагчдад цол олгох, тангараг өргөх, сургалтын гэрээ байгуулах арга хэмжээг энэ оны есдүгээр сарын9-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын танхимд зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр болон суралцагч, сонсогч, алба хаагчид оролцов.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0