"УБТЗ" ХНН болон Эрхүүгийн Зам харилцааны Улсын их сургуулийн хооронд 2022-2026 онд боловсрол, шинжлэх ухаан-техник, инновацын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт УБТЗ-ын дарга Х.Хэрлэн, Эрхүүгийн Зам харилцааны Улсын их сургуулийн ерөнхийлөгч Хоменко Андрей Павлович нар гарын үсэг зуржээ.
Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт үндэсний инженерийн боловсон хүчнийг бэлтгэх ажлыг төгөлдөржүүлэхэд чиглэсэн харилцан зөвшилцсөн үйл ажиллагаа явуулах, харилцан ашигтай шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх юм. Мөн УБТЗ-ын инженер-техникийн ажилтнууд болон багш мэргэжилтнүүдийг тус сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байхаар тохирсон байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0