2 жил
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад сар болгон 200 мянган төгрөгийн урамшуулал олгож ирсэн. Тэгвэл 2023 оноос сар бүр олгодог урамшууллыг зогсоож, суралцагч төгсөхөд нь нэг удаа урамшуулал олгодог болгохоор тусгаж байгаа юм байна. Ингэхдээ тухайн төгсөж буй суралцагчийн нийт суралцсан сарыг нь сар бүрийн 200 мянган төгрөгөөр тооцон нэг удаа бөөнөөр нь олгох аж. Тухайлбал, хоёр жил буюу 24 сар суралцаад төгсөж буй суралцагч 4.8 сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал авна гэсэн үг. Ингэж бөөнөөр нэг удаа олгодог болох нь тухайн суралцагч нарт гарааны санхүүжилт болоход дэм болно гэж тооцсон байна. Мөн сар бүрийн тэтгэмжээс болж сургуулиа төгсдөггүй сурагцагчийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул сар болгон олгодог тэтгэмжийг болиулж байгаа аж.
2023 оны төсөвт МСҮТ-д суралцагчдын нэг удаагийн тэтгэмжид 68.2 тэрбум төгрөг, мэргэжлийн боловсролын мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтэд 16.8 тэрбум төгрөгийг тус тус тусгасан байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0