Нийтээр тэмдэгэлэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад "Сүнсний баяр" байхгүй
Хуваалцах:
img

 "Halloween" буюу сүнсний баяр жил бүрийн аравдугаар сарын 31-нд болдог. Монголчууд ялангуяа өсвөр залуу үеийнхэн энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг болоод байгаа. гэвч манай улсын хувьд уг баяр Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй байдаг.

Тиймээс бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх тухай БШУ-ны сайдын тушаал 2019 онд гарсан. Тушаалд өөрчлөлт орж, цуцлагдаагүй хэвээр байгаа учир сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц арга хэмжээнд хүүхдээ оролцуулахгүй байхыг салбарын яамнаас эцэг, эх, асран хамгаалагч нарт зөвлөв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img