Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан "Галт зэвсгийн тооллого явуулах журам"-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн бүртгэл, тооллого энэ сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн та бүхэн галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсгийг гэрчилгээний хамт харьяа дүүргийн цагдаагийн газар, хэлтэст ирж бүртгүүлнэ үү.
Хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар хүнийг 40 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0