Түүний оршуулгын ёслол арваннэгдүгээр сарын 15-нд болсон бөгөөд түүнтэй салах ёс гүйцэтгэхээр олон мянган оюутан ирж байжээ. Үүнээс хоёр хоногийн дараа жагсаалд оролцсон найман оюутан, багш нарыг ямар ч шүүлтгүйгээр цаазаар авсан байдаг.
1941 онд Лондон хотноо болсон дайныг эсэргүүцэгч орнуудын оюутны уулзалт дээр энэ өдрийг “ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ӨДӨР” болгожээ. Харин 1946 оноос тэмдэглэх болсон байна.
Монголын оюутны байгууллага 1942 оны аравдугаар сарын 5-ны өдөр анх байгуулагдаж, 1990 оноос бие даасан төрийн бус байгууллага болсон түүхтэй. Жил бүрийн энэ өдрийг "Монголын оюутны өдөр" хэмээн тэмдэглэдэг бол оюутны эрхийн тунхаглал батлагдсан буюу гуравдугаар сарын 4-ний өдрийг "Монголын оюутны эрхийн өдөр" болгож бас тэмдэглэдэг уламжлалтай.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0