Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод энэ өдрүүдэд болж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81кг жинд Монгол Улсын жудоч, дэлхийн аварга Сайед Моллай барилдана.
Сайед Моллай (перс. سعید ملایی) (1992 оны 1 сарын 5-нд төрсөн) нь Иранд төрж өсөөд, 2019 онд иргэншлээ сольсон Монгол Улсын жүдоч. 2018 оны дэлхийн аварга.[1] Ираны засгийн газар түүнийг 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ барилдаанд, тус тэмцээнд түрүүлсэн Израилын Саги Мукитэй барилдуулахгүйн тулд хагас шигшээ барилдаанд албаар ялагдахыг тушаасан. Түүний хариуд Моллай тэмцээн дууссаны дараа Иран руу буцаагүй бөгөөд 2019 оны наймдугаар сард Германд очиж, 2 жилийн дүрвэгчийн визтэй орогнож байгаад 2019 оны 12 дугаар сард Монгол Улсын иргэн болжээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111