Усанд автсан нүхэн гарцууд
Хуваалцах:
img

Улаанбаатар хотод нэг шөнө, өдөржин шивэрсэн борооны улмаас хотын зарим зам, нүхэн гарцууд усанд автээ. Тухайлбал, 2015 онд Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км авто зам, төмөр бетон гүүр, төмөр зам доогуур нарны замтай холбосон нүхэн гарц ашиглалтад оруулж байсан. Гэтэл шиврээ бороонд 2,2 метрийн өндөртэй тус нүхэн гарц усаар дүүрч автомашин зорчих боломжгүй болжээ. 

Хоёрхон жилийн өмнө БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр гүйцэтгэсэн яармагийн шинэ гүүрний доогуурх нүхэн гарц мөн л усанд автсан. Эдгээр нүхэн гарцууд нь ус зайлуулах шугам хоолой байхгүйн улмаас ийнхүү усанд автжээ. 

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img