Сүүлийн 24 цагт халдварын тоо өмнөх өдрүүдийнхээс огцом өсөв. Нийт 1622 тохиолдол бүртгэж, найман хүн нас барлаа. Өнөөдрийн байдлаар 7498 хүн эмчлүүлж байгаагаас 138 хүний биеийн байдал маш хүнд, 623 иргэн хүнд байна.
Гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн оноштой 7988 хүн өрхийн эмчийн хяналт дор эмчилгээ хийлгэж байна. Эдгээр иргэдэд биеийн халуунаа тогтмол үзэхийг дахин зөвлөе. Учир нь зарим иргэн өрхийн эмч над руу ярьсангүй гэж гомдол мэдүүлж байна. Өрхийн эмч нар ихээхэн ачаалалтай ажиллаж байна. Нөгөө талаас өрхийн эмч нартаа иргэдийг тэвчээртэй, хүлээцтэй сонсож, зөвлөгөө өгөөрэй гэж хүсэх байна.
Халдвар авсан иргэд айж сандрах хэрэггүй. Хариу арга хэмжээ авах баг тантай аль болох хурдан холбогдох болно.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0