Сүүлийн 24 цагт 10400 хүнд шинжилгээ хийхэд 2188 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 76084 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 1498, орон нутагт 683, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол илэрсэн. Халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 361 боллоо.
Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаа учраас олон нийтийн газраар хүүхдийг явуулахгүй байхыг мэргэжлийн байгууллага анхааруулж байна. Хүүхэд өвдсөн тохиолдолд маш богино хугацаанд хүндэрч байгаа. Тиймээс хүүхэд хөнгөн өвддөг гэсэн ойлголттой байж болохгүй. Иймд хүүхдийн хоолой амыг зайлах, халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай. Үүнээс гадна үнсэх, хоолыг ам, халбаганаас өгөхгүй байхыг зөвлөе. Өдөрт бүртгэгдэж байгаа халдварын 30-40 орчим хувь нь хүүхдийн өвчлөл эзэлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111