Чех улсад богино хугацааны зуны сургалтад хамруулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
Хуваалцах:
img

Чех Улсын Боловсрол, Залуучууд, Биеийн тамирын яамнаас чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтныг дэмжих зорилгоор БНЧУ-д зохион байгуулагдах Слав судлалын зуны сургалтын хөтөлбөрийг зарлалаа. Зуны сургалт нь жил бүрийн 7,8,9 дүгээр саруудад зохион байгуулагддаг ба сургалтын агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжлэх аж.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

Сургалтын төлбөр

Дотуур байр (өглөөний, өдрийн, оройн хоол багтана)

Зуны сургалтын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх

Тэтгэлэгт дараах зүйлс багтахгүй.Үүнд:

Олон улсын тээврийн зардал

Виз олголттой холбоотой зардлууд

Даатгалын зардал

Тавигдах шаардлага

Чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан, 18-аас дээш настай Монгол Улсын иргэн;

Чех хэлний А1 түвшний мэдлэгтэй байх: Ерөнхий суурь хөтөлбөрөөр чех хэлийг судалсан байх, эсвэл чех хэлний тодорхой мэдлэгтэй, хэлний мэдлэгээ гэрчлэх бичиг баримттай байх

Бүрдүүлэх материал

Цахим өргөдлийн маягт / Энд дарж татаж авна уу /

Боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт

Гадаад паспорт

Англи хэл эсвэл Чех хэлний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо

Өргөдлийн маягтыг зөвхөн Англи эсвэл Чех хэлээр бөглөнө.

Зуны сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн эссэ /Англи эсвэл Чех хэл дээр 200 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг дээрх материалуудын хамт 2023 ОНЫ 02 САРЫН 24-НЫ ДОТОР Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт хаяглан ирүүлнэ.

Зуны сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас болох https://www.msmt.cz/ -аас авах боломжтой.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img