Өнөөдрөөс жирэмсэн эхчүүдийг сайн дурын үндсэн дээр Pfizer вакцинаар дархлаажуулж эхэллээ. Энэхүү дархлаажуулалтад 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдийг харуулахаар төлөвлөсөн байна.
Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол их байна. Хоёр ч жирэмсэн эмэгтэй ковид19-ийн халдварын хүндрэлээр нас барсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар 375 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байгаагаас 12-ынх нь биеийн байдал хүнд байна. Тиймээс жирэмсэн эхчүүдийг дархлаажуулж эхэллээ. Хөл хүнд ээж та хэрэв хүсвэл хяналтын эмчтэйгээ зөвлөснөөр дараах дархлаажуулалтын цэгт очиж вакцинд хамрагдаж болох юм байна.
Жирэмсэн эмэгтэйчүүдийг дархлаажуулах цэгүүд:
1. Багануур эрүүл мэндийн төвийн А корпус
2. Багахангай эрүүл мэндийн төв
3. Баянгол 86-р цэцэрлэг
4. Баянзүрх 97-р сургууль
5. Налайх эрүүл мэндийн төв
6. Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг
7. Сүхбаатар 69-р цэцэрлэг
8. Хан-Уул Механик инженерийн сургууль
9. Чингэлтэй аврагч спорт хороо
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111