"Мөсөн өргөө" ордон мөсөн дэвжээгээ тавьж эхэлжээ
Хуваалцах:
img

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ Яармаг хороололд баригдаж буй Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө ордны бүтээн байгуулалт 90 гаруй хувьтай явж байгаа бөгөөд  өчигдрөөс мөсөн дэвжээ тавих ажил эхэлжээ. Австри улсын AST компанийн мэргэжилтэн Вейландс-Гинко Андрей, Жерри Жулиус Мансиккавита нар манай инженерүүдтэй хамтран мөсөн дэвжээ тавих ажлыг эхлүүлсэн бөгөөд мөсний хэсэг гэхэд 4-5 давхарга байдаг аж. 

Дэлхий нийтийг хамраад буй цар тахал, хөл хорио, мөсөн дэвжээ тавих гадны мэргэжилтнүүд ирж чадахгүйн улмаас Мөсөн өргөө ордон төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад ороогүй бөгөөд тун удахгүй нээлтээ хийх юм байна. 

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img