Монгол Улсын Их Сургуулийн удирдах зөвлөл өнгөрсөн хоёрдугаар сард хуралдаж, сургалт үйлчилгээ болон дотуур байрны төлбөрөө нэмэх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, 2023-2024 оны шинэ хичээлийн жилийн намраас эхлэн МУИС-ийн оюутнууд гарсан шийдвэрийн дагуу төлбөрөө төлөх юм байна.
2022 оны байдлаар МУИС-ийн ерөнхий суурь хичээлийн төлбөр нэг багц цаг нь 98,600, мэргэжлийн хичээлийн төлбөр 100-120 мянган төгрөг байсан. Харин энэ шийдвэрийн дагуух нэмэгдлээр ерөнхий суурийн хичээлийн төлбөр нэг багц цаг нь 123 300, мэргэжлийн хичээлийн төлбөр 119-136 мянга болж нэмэгджээ. Мөн дотуур байрны төлбөр байрны сонголтоос хамаарч жилийн 700 мянга орчим байсан бол одоогийн нэмэгдлээр 900 мянга орчим болж өөрчлөгдөх аж.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0