Тэтгэлгийн зорилго:
Зам, тээврийн салбарын мэргэжлээр суралцагчдыг нэмэгдүүлэх, дэмжих, салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд оршино.
Тэтгэлгийн хэмжээ:
Сургалтын төлбөр, дотуур байр, сурах бичиг, эрүүл мэндийн даатгал багтсан. /амьжиргааны зардал болон зорчих зардал багтаагүй болно/
Тавигдах шаардлага
Тус сургуулийн Глобал судлал ба далайн асуудал /Global Studies and Maritime Affairs/, Олон улсын бизнес, ложистик /International Business and Logistics/, Бизнес, маркетингийн менежмент /Business and Marketing Management/ гэсэн мэргэжлийн чиглэлүүдийн аль нэгээр англи хэл дээр бакалаврын түвшинд тэтгэлгээр суралцах боломжтой бөгөөд суралцах мэргэжлийн чиглэлээс хамаарч нийт суралцах хугацаа 4-өөс 4.5 жил байх ба тэтгэлгээр суралцах оюутан нь англи хэлний IELTS шалгалтын 4-өөс дээш оноо, түүнтэй адилтгах бусад гэрчилгээ байх шаардлагатай.
Бүрдүүлэх материал
Сонгон шалгаруулалтын бүртгэл болон зохион байгуулалтын хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 09.00 цагаас 08 дугаар сарын 12-ний өдрийн 17.00 цаг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны digital.mrtd.gov.mn цахим хуудаст бүрдүүлэх материалыг хавсаргаж илгээнэ.
Жич: Зөвхөн онлайнаар бүртгэл явагдана. Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.
Тэтгэлэг горилогчийн анхаарах зүйлс:
Холбоо барих:
Ажлын өдрүүдэд 14.00-17.00 цагийн хооронд 51-263171 дугаар утсаар холбогдох боломжтой.
Тэтгэлэг хамрагдах анкет, материалыг дараах цахим хуудсаар илгээнэ үү.
https://digital.mrtd.gov.mn/support/detail/?recordid=1691493366104402&indicatorid=15412539
Эх сурвалж: ЗТХЯ
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0