Хотын дарга Х.Нямбаатар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничитэй уулзаж, боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлд хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Тодруулбал талууд нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцсон юм. Энэ үеэр Засаг дарга Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байгаа тул боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
ЖАЙКА-ийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа мөн илэрхийлж, Хотын даргыг Токио хотын бүтээн байгуулалт, гамшгийн эрсдэлийн үеийн аюулгүй байдалтай танилцахыг урьжээ.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллахаа тохиролцов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0