3 жил
Монгол Улсын Засгийн газраас Их дээд сургуулиудыг хотоос гаргаж Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлого барьж байгаа. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, төрийн өмчит зарим их дээд сургуулийн төлөөлөл Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудтай уулзжээ.
Орхон аймаг дахь технологийн сургуулийг инженер, технологийн чиглэлийн сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэхээр судалгаа хийж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүнийг орон нутгийн удирдлага, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
Их, дээд сургуулийг цогцолбор болгон хөгжүүлэх хүрээнд орон нутгийн Тамгын газар хотхоны зориулалтаар газар эзэмших асуудлыг шийдвэрлэх, багш, ажилтны орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0