Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн танхимаа албан ёсоор бүрдүүлмэгцээ УИХ-ын чуулганд өөрийн дөрвөн зорилтоо танилцуулж үг хэлсэн билээ. Энэ үеэрээ тэрээр : "Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана.
Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ." гэж байв.
Өөрөөр хэлбэл иргэдээ яаралтай вакцинжуулах нь түүний эхний амлалт байсан гэхэд болно.
Амлалтандаа хүрэх Ерөнхий Сайдын зам дардан байгаагүй ээ. Улс төрийн элдэв саад тотгор, Монгол Улсаас үл хамаарсан вакцин нийлүүлэлтийн саатал гээд бэрхшээл олон байсан ч Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн багийнхан өдөр бүр шахуу л улс, орнуудын элчин сайд нартай уулзаж, цагийн зөрүүнээс шалтгаалан шөнө нойргүй шахуу байнга утсаар ярьж, яаралтай вакцин олж ирэхээр уйгагүй зүтгэсэн нь бас үнэн. Мөнхүү заавал ДЭМБ-ийн албан ёсны шийдвэрийг хүлээлгүй БНХАУ-ын "Синофарм" компаний вакциныг яаралтай татсан нь цаг хугацаа хожсон зөв шийдвэр байсан гэдэг нь ч нийлүүлэлтээс хойш хоёр сар орчмын дараа ДЭМБ уг вакциныг бүртгэснээр харагдсан билээ.
Магтах зулгуйдах шаардлаггүйгээр энгийн баримт түшье.
Улсын хэмжээнд вакцинжуулалтын цэгүүд өдөр бүр 17 цаг хүртэл ажиллаж буй бөгөөд одоогийн байдлаар 1-р тунгийн хамрагдалт улсын хэмжээнд 87 хувь, нийслэлийн хэмжээнд 97 хувь байгаа ажээ.
Мөн олон улсын хэмжээнд Монгол Улсын вакцинжуулалт Израйлийн дараа хоёрт бичигдэж эхэллээ.
Ийнхүү юутай ч Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ эхний амлалтаа биелүүлж, вакцинжуулалт 87 хувьтай үргэлжилж байна.
Харин иргэн та тайвшралгүй халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлаарай.
Монголчууд амны бэлгээс ашдын бэлэг гэж ярилцдаг өөдрөг ард түмэн. Үнэхээр ч ковидгүй сайхан цаг тун удахгүй ирэх биз ээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0