Дэлхий нийтээр цар тахлын халдвартай тэмцсэн нэг жилийн хугацаанд манай улсын цус цусан бүтээгдэхүүн цуглуулах хэмжээ эрс багассан тухай Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс мэдээлсэн. Тус төв 2020 онд зөвхөн нийслэлийн хэмжээнд 20 мянган донороос цус цуглуулсан байна. Эднийх нийслэлийн хэмжээнд 70 гаруй эмнэлгийг цус цусан бүтээгдэхүүнээр хангадаг.
Хэвийн үедээ өдөртөө 150 орчим донор цусаа бэлэглэдэг бол одоо өдөртөө 100 орчим иргэн цусаа бэлэглэж байна. Энэ нь цусан бүтээгдэхүүний эрэлттэй харьцуулахад бага тоо юм.
Улс орон даяар ковид-19 вирусийн эсрэг вакцин хийлгэж энэ цаг үед цусаа өгөх гэж буй иргэд вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоноод хариу урвал илрээгүй бол цусаа өгч болно. Харин хөнгөн юм уу, дунд зэргийн хариу урвал илэрсэн бол 28 хоногийн дараа цусаа өгч болох юм байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0