"Хүүхдийн төлөө фонд"-д цугларсан хандивын мөнгийг төрийн санд шилжүүллээ
Хуваалцах:
img

Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүүхдийн төлөө фонд байгуулж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард "Монгол соёл-Монгол хүүхэд" нэртэй тоглолтыг телевизүүдээр шууд дамжуулалт хийж, 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 2.2 тэрбум гаруй төгрөг цугларсан байдаг. Түүнчлэн өнөөдрийг хүртэл маш олон хүмүүс, ААН-үүд хандивыг илгээсээр байжээ.

Өнгөрсөн хугацаанд хүүхэдтэй холбоотой маш олон асуудал гарсан ч Хүүхдийн төлөө фонд таг байсан, тэр их мөнгө хайчив гэхчлэн шүүмжлэл их гарсан. Харин өнөөдөр "Хүүхдийн төлөө фонд" ТББ-ын хандиваар цугларсан мөнгийг Засгийн газрын харьяа "Хүүхдийн төлөө сан"-д буюу ХНХЯ-нд хүлээлгэн өгч байгаа аж. Тодруулбал, хандивын мөнгө нь ийнхүү төрийн санд шилжиж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img