Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дүгээр захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн 19 байршилд 122 зөрчлийн судлагааг гаргаж мэдэгдэх хуудсыг газар дээр нь хүргүүлж, захирамжийн хэрэгжилтийг хангахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Захирамжийн хүрээнд, Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн ар талын үерийн даланг даган нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан 64 төмөр чингэлэг болон тоосгон граж, тус дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт, 93 дугаар сургуулийн орчимын 8 тоосгон болон төмөр гараж, 77 дугаар сургуулийн баруун талын 6 тоосгон болон төмөр гаражийг буулгах ажлыг энэ сарын 12-ны өдөр буулгалаа. Мөн дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Элбэг” их дэлгүүрийн урд талд байрлалтай 43 дугаар байрны зүүн талын төмөр шат, 43 дугаар байрны зүүн талд байрлалтай төмөр хашааг буулгах ажлыг дүүргийн Газар зохион байгуулалтын албан хаагчид халдвар, хамгааллын дэглэмээ сахин, хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0