Хоолонд нь зүү хийж нөхрөө хөнөөхийг завдсан эмэгтэйд ял шийтгэв
Хуваалцах:
img

Нөхрийнхөө хоолонд олон ширхэг зүү хийж амийг нь егүүтгэхийг завдсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард Увс аймагт гарч, цахим мэдээллийн хэрэгслээр нийтэлж, олныг цочирдуулж байсан.

Нөхрийнх нь гаргасан гомдлын дагуу уг хэргийг тус аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж дуусаад шүүхээр шйидвэрлүүлэхээр шилжүүлсэн аж. Увс аймгийн Сагил сумын харьяат иргэн М энэ оны нэгдүгээр сарын 23-нд нөхөр А-гийнхаа хоолонд олон зүү хугалж хийж, идүүлэн амийг нь егүүтгэхээр завдсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм байна.

Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1, тусгай ангийн 10.1-1 дэх хэсгийг үндэслэн хүний амь хөнөөхийг завдсан гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сар хорих ял шийтгэснийг орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img