Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч Б.Бүргэдээр ахлуулсан Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч мэргэжилтнүүд Монголд анх удаа тохойны үе бүтэн солих мэс заслыг амжилттай хийжээ.
“Монголд анх удаа 20-н жилийн өмнө багштайгаа хамт мөрний үе солих мэс засал хийж нутагшуулж байлаа. Тус мэс засал нь өнөөдөр өдөр тутамд хийгддэг болсон. Тохойн үений бэртэл гэмтэл ихэссэн учир багийн нөхөдтэйгөө хамтарч Монголдоо анх удаа энэ төрлийн мэс заслыг маш амжилттай хийлээ. Цаашдаа энэ мэс заслыг нутагшуулах бололцоотой” хэмээн гавьяат эмч Б.Бүргэд онцлов.
Энэ мэс заслыг хийснээр хөдөлмөрийн чадвар алдалтыг бүрэн зогсоож, тухайн хүний амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлж хөдөлмөрийн чадвар сайжрах боломжтой юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111