Авлигатай тэмцэх газраас эрүүгийн 615 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Хуваалцах:
2 жил
Авлигатай Тэмцэх Газрын (АТГ) Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол хүлээн авч, нийт 108 гомдол мэдээллийг шалгасан байна. Үүнээс есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Түүнчлэн 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
АТГ-аас эрүүгийн 615 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн хоёр мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0