М.Анхцэцэг Гавьяат тамирчин боллоо
Хуваалцах:
img

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар хүндийг өргөлтийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Мөнхжанцангийн Анхцэцэг Гавьяат тамирчин цол хүртлээ.

М.Анхцэцэгийн хамаатны ах С.Доржханд, Д.Ихбаяр нар нь хүндийг өргөлтөөр хичээллэдэг байсан нь түүнийг туйванч болоход их нөлөөлсөн гэдэг.

Мөн Гавьяат тамирчин Н.Баярмааг Бээжингийн олимпод хүч сорихыг нь зурагтаар үзээд эл спортод анх дурлажээ. Тэрбээр Д.Ихбаяр ахынхаа бэлтгэл хийж буйг нь харж, өдөр өдрөөр татагдсаар 10 настайдаа эл спортын А үсгээ 114 дугаар сургуулийн дасгалжуулагч Цэрэннямаар заалгасан юм.

М.Анхцэцэг анхны бэлтгэл дээрээ долоон кг-ын штангны гол өргөснөө үргэлж дурсах дуртай.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img