XIV Далай лам монголчуудад баяр хүргэж, айлдвар айлдана
Хуваалцах:
img

Зуны эхэн сарын шинийн 15-ны энэ өдөр (2021.05.26) Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиож байна. Одоогоос 3000-аад жилийн тэртээ зуны тэргүүн сарын шинийн 15-нд Бурхан багш эхээс мэндэлж, түүнээс 36 жилийн дараа тэр өдрөө төгс гэгээрлийн хутгийг олж, 45 жилийн турш гүн дэлгэр номын хүрдийг эргүүлсээр мөн тэр өдрөө 81 насандаа нирваан дүрийг үзүүлжээ. Энэ өдрийг "Бурхан багшийн их дүйчэн" өдөр хэмээн, дэлхийн олон орны буддын шашинтнууд буян ном, ариуслын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас "Бурхан багшийн Их дүйчэн өдөр"-ийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг. Монгол Улсад 1990 оноос хойш уг өдрийг тэмдэглэсэн бөгөөд 2020 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан билээ.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хүсэлтээр Монгол Улсад "Бурхан багшийн их дүйчэн өдөр"-ийг бүх нийтийн баяр болгон тэмдэглэж буйд баяр хүргэж, айлдвар айлдах юм байна.

Энэхүү айлдвар Монголын цагаар 09.00-12.00 хооронд явагдах ба Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын албан ёсны цахим хуудас болон МҮОНРТ-ээр орон даяар шууд дамжуулах юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img