Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлнэ
Хуваалцах:
2 жил
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.17/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар сайд нар мэдээлэл хийж байна. Уг мэдээллийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
“Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг есдүгээр сарын 1-ны өдөр эхлүүлнэ. Гэвч цагийн зохицуулалтыг хийнэ. Ялангуяа өглөөний замын ачааллын ихэнхийг сургуулийн хүүхдийг хүргэх үед үүсдэг. Тиймээс ачааллыг зохицуулна. Мөн тойргын бус хүүхэд элсүүлдэг улсын сургуулиудын бүртгэлийг нээлттэй болгоно” гэв.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0