Жүжигчин Г.Бямбасүрэн 2012 онд "Сити" дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Тэрбээр “Миний нууц”, “Тэнгэрээс буусан од” киноны зохиолыг бичиж амилуулсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ удаад “Хувьсал” продакшны долоо дахь уран бүтээл болох “Ноён эмэгтэй” МУСК-ны зохиолчоор амжилттай ажиллажээ.
Энэ талаар жүжигчин, кино зохиолч Г.Бямбасүрэн “Киноны зохиол нэг жилийн хугацаанд бичсэн. Энэ хугацаанд судалгааны ажил давхар явагдсан. Учир нь, зохиолч хүний хувьд 2000 оноос өмнө цаг үе, нийгмийн байдал ороо бусгаа байсан үед шоронд буюу хатуу дэглэмтэй газар эмэгтэй хүн хэрхэн амьдарч байсан талаар гарах тул судалгаа их хийх шаардлагатай байлаа. Судалгааны ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхантай хамтарч ажилласан. Мөн тухайн цаг үеийн олон ном, зохиол уншсан. Судалгаан дээрээ үндэслэн кино зохиолынхоо цаг хугацааг 2000 оны өмнөх болгон бичсэн. Жүжгийн зохиол дээрх үйл явдал нь Солонгос Улсын шоронд болж буй үйл явдал өрнөдөг бөгөөд дөрвөн гол дүртэй байдаг. Харин кинон дээр 1974 он болон 1999 оны Монголын шоронд үйл явдал өрнөнө” гэлээ.
Киноны гол дүрүүдэд МУГЖ У.Уранчимэг, СТА О.Дөлгөөн, МУГЖ Ш.Доржсүрэн
Дүрүүдэд:
СТА Ж.Амарзаяа
МУГЖ Ж.Оюундарь
МУГЖ Б.Жаргалсайхан
Б.Баярмаа
Т.Дашсурмаа
О.Самданпүрэв
Б.Сэтгэлтүвшин
О.Үржинханд
Г.Бямбасүрэн
Б.Эрдэнэбаяр нар тогложээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0