Жүдо бөхөөс зодог тайлж, холимог тулааны спортод хөл тавьсан МУГТ, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн эхний тулааны тов гарлаа. Тэрээр 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Peak Холбооны сонирхогчийн Straw жингийн аваргын бүсийн төлөө америк тулаанч Амбер Тэррелтэй тулалдах юм.
Амбер Террелл нь өнгөрсөн долоодугаар сард Fury FC-ийн сонирхогчдын цувралын аварга болсон юм. Өдгөө 25 настай тэрбээр 15 настайгаасаа фитнесс, боксын хичээлд сууж эхэлсэн бөгөөд хоёр жилийн дараа Бразилийн жиү-жицү, ММА-гээр хичээллэх болжээ.
М.Уранцэцэгийн хувьд самбо, жүдо бөхөөр хичээллэж ирсэн. Зодог тайлахаасаа өмнө самбо, жүдо бөхөөр дэлхийн аварга болж, Азийн гурван удаагийн аварга /2012, 2014, 2017/, "Токио-2020" олимпын наадмын -48 кг-ийн жингийн хүрэл медальт хүртсэн билээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0