Улсын цол хүртсэн тамирчдын цолыг мялаах наадамд зориулан Өлгий хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит 64 бөх барилдав. Барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэлээ. Мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, улсын начин Н.Мустафа, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, улсын начин Б.Түвшинтөгс нар шөвгөрөв.
Ташрамд сануулахад, өнгөрсөн Үндэсний их баяр наадмаар Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Тагнуулын ерөнхий газар, “Эрч” спорт хорооны харваач Төхөөний Очироо үндэсний сурын харвааны төрөлд 40 сумнаас 39 сум онож түрүүлсэн. Харин Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ-ын 439 дүгээр анги, "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх Бердмуратын Серик нэгийн даваанд сумын заан Э.Дашзэвэг, хоёрын даваанд аймгийн харцага Б.Өлзийсайхан, гурвын даваанд аймгийн арсан Б.Чинтулга, дөрвийн даваанд аймгийн арслан П.Даваадорж, тавын даваанд аймгийн арслан Ц.Төмөрцоож, зургаагийн даваанд аймгийн арслан Э.Сумьяабат, долоогийн даваанд улсын заан Д.Анар нарыг давж улсын заан цолны болзлыг хангасан юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0