О.Хангай аваргын цолны мялаалгын түрүү бөхийг 10 саяар байлна
Хуваалцах:
Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул О.Хангай арав даван түрүүлсэн билээ. Тэрбээр аварга цолныхоо талархал хүндэтгэлийн наадмыг допингийн шинжилгээний хариу гарсаны дараа ард түмэнтэйгээ тэмдэглэнэ гэдгээ мэдэгдсэн. Түүний цолны мялаалга маргааш буюу мягмар гарагт болно.
Ховд аймгийн төвд болох улсын аварга О.Хангайн цолны мялаалга наадамд түрүүлсэн бөхийг 10 сая, үзүүрлэсэн бөхийг таван сая төгрөгөөр байлах аж.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0