Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ Сербийн нийслэл Белград хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрүүдэд сонгомол барилдааны бөхчүүд медальтнуудаа тодруулсан бол өнөөдрөөс чөлөөтийнхөн дэвжээнд гарах юм.
Энэ өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 55, 62 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдах бөгөөд Монгол Улсаас 55 кг-д залуу тамирчин Г.Отгонжаргал, 62 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд нар зодоглож байна. Г.Отгонжаргалын хувьд нэгийн даваанд гоц мөргөөд шөвгийн 32-т дэлхийн аварга цолтой америк бөх Жакарра Винчестертэй барилдах сугалаа татжээ. Харин С.Цэрэнчимэд Ази тивийн хошой аварга Хятадын Луо Шяо Жюаньтай нэгийн даваанд барилдахаар болоод байгаа юм. Урьдчилсан барилдаан Улаанбаатарын цагаар 17:30 цагт эхэлнэ.
Энэ жилийн ДАШТ-д Монголын бөхчүүд ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан, шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баяраа, Ц.Цогтбаяр, Б.Батзориг, С.Мөнхдуулдах нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна.
Монголын багийн бүрэлдэхүүн
Эрэгтэй:
57 кг: Занданбудын Занабазар (Хилчин)
61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)
65 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)
74 кг: Олонбаярын Сүлдхүү (Алдар)
79 кг: Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)
86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)
92 кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)
97 кг: Өлзийсайханы Батзул (Хангарьд)
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)
Эмэгтэй:
50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)
53 кг: Батхуягийн Хулан (Аврагч)
55 кг: Ганбаатарын Отгонжаргал (Алдар)
57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)
59 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко)
62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)
72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)
76 кг: Ганбатын Ариунжаргал (Алдар)
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0