Н.Наранхүү Дэлхийн аваргаас Монголын хоёр дахь хүрэл медаль авлаа
Хуваалцах:
img

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ.

Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртэв. Н.Наранхүү 2021 оны 23 хүртэлх насны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан.Ийнхүү 2022 оны дэлхийн аваргаас эрэгтэй баг 2 хүрэл, 1 мөнгө, эмэгтэй баг 2 мөнгөн медальтай буцлаа.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img