"Этгээд" кино Германы Олденбургийн Олон улсын кино наадмын шагнал хүртжээ
Хуваалцах:
img

Найруулагч Б.Баатарын найруулсан "Этгээд" кино Германы Олденбургийн Олон улсын кино наадмаас "Өвөрмөц, зоримог шийдэл" төрөлд шагнал хүртжээ. Түүний анхны кино Монголын анхны 3D кино болох "Сайн, муу, хэрцгий" байсан бол түүнээс хойш тэрбээр "Дүүлэн нис", "Ар хударга", "Үргээлэг 2", "Одод болохын хүслэн", "Яллагч", "Хийморь", "Алтан өндөг", "Сүүн замын сахиул", "Зориг", "Ноён эмэгтэй" гэх мэт 20 гаруй киноны ерөнхий зураглаачаар ажилласан уран бүтээлч юм. Харин "Этгээд" киноны хувьд найруулагчаар ажилласан анхны бүтээл юм. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img