Дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн кино компаниудын төлөөлөл Соёлын сайдын урилгаар Монгол Улсад иржээ. Тодруулбал, “CNN”, “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures”, “Discovery”, “National Geography”, “Living Films”, “MTV” зэрэг дэлхийн томоохон студи, продакшн, компанийн продюсер болон удирдлага АНУ, Их Британи, БНСУ зэрэг орноос Монголд ирж, Монголын кино урлагийн салбар дахь боломжуудтай танилцах "Fam-2022" арга хэмжээнд оролцсон байна.
Арга хэмжээний хүрээнд Монголын шилдэг кино бүтээгч, найруулагч, продюсертэй хамтарсан уран бүтээл хийх тухай санал солилцож, уран бүтээлчдийг дэмжих уулзалтад оролцохоос гадна Монголын кино уран бүтээлчдийн хийсэн павильон, студи, зураг авалтын талбай, продакшнаар зочилж, хамтарсан хэлэлцүүлэгийг зохион байгуулжээ. Мөн Монгол Улсын зарласан урамшууллын талаарх мэдээллийг танилцуулах, олон улсын туршлагыг судлах, Монгол орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг үзүүлэх зэрэг ажлыг Соёлын яам, Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулсан байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0