Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаа, Дэвшилтэт Социал демократ клубээс санаачлан хэрэгжүүлсэн “CLEAN UP-2” төслийн нээлтийн үйл ажиллагаа болох бүх нийтийн цэвэрлэгээнд 6000 гаруй залуучууд нэгдлээ. Цэвэрлэгээнд Ерөнхий боловсролын 26 сургуулийн ахлах ангийн сурагчид, 10 их, дээд сургуулийн оюутнууд оролцсон. Мөн Дотоодын цэргийн албан хаагч нар, Цагдаагийн байгууллагын албан хаагчид нэгджээ.
Энэ удаагийн цэвэрлэгээний хамгийн том онцлог нь хэн нэгний тарьсан хогийг цэвэрлэх гэхээс илүүтэйгээр хүмүүсийн тархинд дахь хогийг цэвэрлэхээр нэгдсэн гэдгээ илэрхийлж байсан. Нийт 6000 залуучууд 12 байршилд хуваагдан явсан бөгөөд Туул голын сав дагуу Дунд гол, Бэлх гол, Улиастай гол, Зайсангийн гүүр, Маршалын гүүр, Баянзүрхийн гүрүүдээр цэвэрлэгээ хийсэн байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0