Ч.Батцэрэн агсны нэрэмжит ахмад мастеруудын тэмцээн болно
Хуваалцах:
img

Дархан-Уул аймгийн  Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Найрамдал” хөлбөмбөгийн талбайд спортын мастер Чилхаажавын Батцэрэн агсны нэрэмжит тэмцээн болно. Тэмцээн энэ сарын 30-ны өдөр 09:00 цагт эхлэх гэж байна. Энэ удаагийн ахмад мастеруудын  тэмцээн дөрвөн насны ангиллаар болно. Тус тэмцээнд 15 багийн, ахмад тамирчид өрсөлдөнө. Ч.Батцэрэн агсан Дархан хотын хөлбөмбөгийн анхны дасгалжуулагчдын нэгэн билээ. Түүний найз нөхөд, шавь нар нь Ч.Батцэрэн агсны нэрэмжит ахмад мастеруудын тэмцээнийг анх удаа санаачлан зохион байгуулан явуулах гэж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img